Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажиллагчид цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлаа шийдвэрлэх зорилгоор жагсаал цуглаан хийхээр болж байсан ч удирдлагуудтайгаа ойлголцсон хэмээн болиод байсан.
Гэвч тэд асуудлаа шийдүүлж чадаагүй бололтой. Маргааш 11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд эрх нь зөрчигдөж байгаа контуктор, жолооч нарын төлөөлөл мэдээлэл хийхээр болжээ. Тэдний хамтын гэрээнд зааснаар тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг Нийслэлийн төсвөөс хассан байна. Мөн Авто тээврийн хэлэлцээрийн дагуу нийтийн тээврийн жолооч, кондуктор, засварчдын үндсэн цалинг нэмэгдүүлж байх шийдвэртэй ч биелэхгүй байгаа аж.