Жолооч болохын тулд заавал жолооны курсуудын сургалтанд суралцахгүй байх нөхцлийг холбогдох албаныхан бүрдүүлж байгаа гэх мэдээлэл байна.
Одоогийн мөрдөж байгаа хууль тогтоомжоор тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалт, шалгалт авах, үнэмлэх олгох үйл ажиллагааг Замын цагдаагийн алба эрхлэн хариуцдаг. Тэгвэл энэ нь тус албаны үндсэн чиг үүрэгт нийцэхгүй байгаа аж.
Иймээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийн төсөлд уг асуудлыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Хөдөлмөрийн яам мэргэжлийн сургалтыг удирдлага зохицуулалтаар хангах зорилго бүхий төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр заасан аж.
Мөн онолын мэдлэгийг иргэн бие дааж сурч болох, аюулгүй байдлын үүднээс дадлагыг заавал танхим, талбайд гүйцэтгэж сурдаг байх, шалгалтын мэдлэг, дадал чадварыг эзэмшсэнийхээ дараа боломжтой үедээ өгдөг байхаар төсөлд тусгажээ. Цаашлаад эрх сэргээхэд давтан шалгалт өгдөг байдлыг болиулж байгаа гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)