“Шилэн данс”-ны хууль хэрэгжиж эхэлснээр УИХ-ын гишүүдийн төсвийн мөнгийг хэрхэн зарцуулж байгаа талаарх мэдээлэл олон нийтэд ил болоод буй .
Тэдний зарлагын зарцуулалтыг харахад ихэнх нь хэвлэл, мэдээллийн сурталчилгаанд их мөнгө өгсөн байгаа юм.
Тодруулбал, гишүүд хэвлэлтийн зардал болон иргэдтэй уулзах уулзалтын мөнгөнд 10-90 сая төгрөгийг зарцуулжээ. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа гэхэд л 10 сая төгрөгийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн данс руу шилжүүлсэн гэж шилэн дансан дах тайландаа дурджээ.
Гэтэл Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдэгдэл хийж "УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас манай дансанд 10 сая төгрөг шилжиж орж ирээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье "гэлээ.
Монголд ганцхан сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл байдаг. Гэтэл Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэж тов тодорхой бичээд 10 сая төгрөгийг шилжүүлсэн нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.
Тэгэхээр уг мөнгө хаачив гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Чухам яагаад Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэж бичсэн болон 10 сая төгрөг хаачсаныг эрхэм гишүүн өөрөө тайлбарлах биз ээ.
Нөгөөтэйгүүр манай улсын Тендерийн тухай хуулинд 5 сая төгрөгөөс дээш орлогын гүйлгээг сонгон шалгаруулалт хийж шилжүүлнэ гэсэн байдаг. Гэтэл гишүүд олон сая төгрөгийг зүгээр л хувь хүн, хариуцлагатай хувьцаат компанийн данс руу шилжүүлсэн нь шилэн дансны сайтад тодорхой харагдаж байна.
Түүнчлэн УИХ-ын гишүүдийн зарлагын тайлан дэлгэрэнгүй биш тоймолсон тодорхой бус байгаа нь ганц Д.Хаянхярваа гишүүний жишээнээс харахад ийм байна.
Т.Сар
Сэтгэгдэл (4)