Дундговь аймгийн прокурорын газраас шүүхээр ял шийтгүүлсэн этгээдүүд дахин гэмт хэрэг үйлдэх явдал нэмэгдэх хандлагатай байгаад дүгнэлт хийгээд шүүхээс хорих ялыг нь тэнсэж хянан харгалзсан, хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан ялтнуудын талаар санамж бичиг гарган, тэдэнд яриа таниулга хийж, санамж бичгийг тараан өгчээ.
Ингэснээр тэднийг дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх нэг ажил болсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/