Арабын лигийн орнуудын тэргүүлэгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Египет хотноо уулзлаа. Тэд энэхүү уулзалтаар Арабын цэргийн хамтарсан хүчинтэй болохыг дэмжсэн байна. Энэхүү үр дүнгийн тухай Египетийн ерөнхийлөгч Абдел Фатта эл-Сиси мэдээлжээ. Тэрээр “Арабын удирдагчид хамтарсан цэргийн хүчин байгуулах саналд нэгдсэн” гэж мэдэгджээ.
Мөн энэхүү хамтралыг сайн дурын хэмээн тодотгосон байна. Тиймээс Арабын холбоо гишүүн 22 орон бүгд энэ хамтралд нэгдэх эсэх нь тодорхой бус байгаа юм.
Ерөнхийлөгч Сисигийн хэлснээр Арабын хамтарсан цэргийн холбоонд 40 мянган чадварлаг цэргээс бүрдэх аж. Үүнээс гадна сөнөөгч онгоц, байлдааны усан онгоц зэрэг хүнд зэвсгүүдээр хангах юм байна.
Йеменд хоуди тэмцэгчид зэвсэгт бослого гаргаж буй болон Сири, Ливи, Иракт жихад террористууд заналхийлж буй нь Арабын орнуудын аюулгүй байдлыг хамтран хэлэлцэхэд хүргэж байгаа юм.
Хэдий цэргийн хамтын хүчинг бий болгохыг дэмжсэн ч хамтрасан хүчний зохион байгуулалтын ажил цэгцэрч, үйл ажиллагаанд сар орчим хугацаа шаардагдана хэмээн шинжээчид дүгнэж байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)