Германы авиа компани “Germanwings”-ийн 4U 9525 дугаарт нислэгийн онгоц Францын Альпийн нуруунд осолдсоноор онгоцонд явсан 150 хүн амиа алдсан билээ. Тэгвэл ослоос хойш таван өдрийн дараа 78 хохирогчийн ДНХ-г тодорхойлсон тухай хэргийн газрын шинжээчид мэдээллээ.
Хэдийгээр Германы хэвлэл онгоцыг санаатайгаар осолдуулсан гэх туслах нисэгч Андриас Лубитзийн ДНХ-г тодорхойлсон гэж мэдээлсэн ч шинжээчид үүнийг няцаасан байна. Одоогоор түүний цогцсын хэсэг олддоогүй хэмээн үзэж байгаа юм.
Осол болсон газарт ард иргэд нь олноор үрэгдсэн үндэстнүүдийн төрийн тэргүүнд очсон билээ. Үүнээс гадна хохирогчдийн ар гэрийнхэн ч мөн зочилж байна. Харин ослын газарт гадны олон машин, хүн нэвтэрч буй нь шинжилгээний багийнханд ихээхэн хүдрэл авчирсан гэлээ. Тиймээс ослын газарт өнөөдрөөс эхлэн ямар ч машин нэвтрүүлэхгүй байхаар тогтсон бөгөөд зорчигч хөлөөрөө эсвэл зөвшөөрөл авч нисдэг тэргээр буух болжээ.
Онгоцны осллоор амиа алдагсдыг дурсах албан ёсны арга хэмжээ ирэх дөрөвдүгээр сарын 17-нд Германы хамгийн алдартай сүм болох Кологн хотын сүмд болох аж. Энэхүү арга хэмжээнд Герман канцлер Ангела Меркель, ерөнхийлөгч Жоачим Гуак оролцох юм.
Д.Үжин
Сэтгэгдэл (2)