Азийн орнуудын эдийн засгийн өсөлт ирэх хоёр жилийн хугацаанд дунджаар 6.3 хувьтай байна гэж Азийн хөгжлийн банкнаас мэдээллээ. Тус банкаас гаргадаг жил тутмын тайланд тэмдэглэснээр азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлт нь дэлхийн эдийн засаг өсөхөд ихээхэн нөлөөлнө хэмээн шинжилсэн байна.
Тус банкны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар азийн эдийн засаг 2015, 2016 онд өссөн хэвээр байх аж. Өөрөөр хэлбэл 2014 онд өссөн 6.3 хувийн өсөлт ирэх хоёр жилд хадгалагдах аж.
“Түүхий эдийн үнэ буурсан нь бүс нутгийн бүх орны хууль тогтоогчдын хувьд түлшинд олгодог татаасыг бууруулж, бүтцийн шинэчлэл хийх боломж олгож байна” гэж тайланд тэмдэглэжээ. Мөн банкны салбар болон хөрөнгийн зах зээлийн үр ашгийг дээшлүүлэхийг Азийн орнуудад уриалсан байна.
Д.Үжин