Төрийн ордон руу галт зэвсэг нээсэн хэргээр 7 жилийн ял сонсоод байсан "Гал үндэстэн холбоо"-ны тэргүүн Ц.Мөнхбаяр Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн тухай бид мэдээлсэн. Тэгвэл түүний гараар бичсэн өргөдлийг хүргэж байна. Ц.Мөнхбаяр нь өмнө нь уучлал хүссэн захидлыг хоёр удаа Ерөнхийлөгч рүү явуулжээ. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Надад Ц.Мөнхбаярын уучлал хүссэн өргөдөл ирээгүй" гэж хэлсэн.
Ц.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд энэ талаар "Ц.Мөнхбаяр өнгөрсөн онд тэр өөрийн гараараа бичсэн өргөдлөө Шүүхийн шийдвэрээр дамжуулан өгсөн байдаг. Гэтэл буруугаа хүлээж, уучлал хүссэн захидлууд холбогдох хүндээ очихгүй байгааг гайхаж байна. Энэ бүгдийг эргэн харж, Ц.Мөнхбаяр болон Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар нарт уучлал үзүүлээсэй гэж хүсэж байна. Тэднийг суллахыг иргэд хүлээж байгаа. Үүнд Ерөнхийлөгч маань уужуу тайван хандаж, дахин энэ асуудалд анхаарал хандуулна гэдэгт итгэж байна. Тиймээс Ц.Мөнхбаярын гурав дахь захидлыг бид өнөөдөр албан ёсоор хүргүүлэх гэж байна” гэсэн юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (18)