Монгол улсын Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрт 70.0 тэрбум төгрөгийг хуваарилсан. Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17:30 цаг хүртэл хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд, аж ахуйн нэгжүүдийн төсөл, материалыг авч эхэлжээ. Төсөл, материалыг Засгийн газрын II байр, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 108 тоот өрөөнд хүлээн авч байгаа аж.