БНХАУ 2020 он хүртэл гадаадын орнуудад 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх тус улсын ерөнхийлөгч Ши Жинпин мэдээллээ. Түүний хэлснээр БНХАУ энэ хугацаанд гадаадаас 10 тэрбум ам.доллартай тэнцэхүйц бараа, бүтээгдэхүүн худалдан авах юм байна.
Тэрээр Азийн эдийн засгийн чуулган дээр хэлсэн үгэндээ “БНХАУ нь нээлттэй бодлого явуулж, хөрөнгө оруулалтын нөхцлийг сайжруулж, тэдний эрх ашиг, сонирхлыг хамгаална” хэмээн онцолсон байна. Мөн тус улсад эдийн засгийн шинэ үе эхэлсэн бөгөөд энэ нь дэлхийн бүх орнуудад ашиг тусаа өгнө хэмээн хэлжээ.
Энэ жил Хятадын гадаадын хөрөнгө оруулалт арван хувиар нэмэгдэж 113 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Д.Үжин