Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна дуудлагыг НОБГ-т өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход 21 настай, эрэгтэй гэр бүлийн маргаанаас болж амиа хорлох гэж байсныг буулгаж дүүргийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Амиа хорлохыг завдсан этгээд ч эрүүгийн хариуцлага тооцдог гэдгийг анхаарах хэрэгтэй юм.