УИХ-ын чуулган завсарласан энэ үед гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж байна. Ихэнх гишүүд хөдөө, орон нутагт томилолттой байгаа бол нийслэлээс сонгогдсон гишүүд ч мөн дүүрэг, хороодод ажиллаж иргэд, сонгогчдынхоо саналыг сонсож байна.
Энэ дагуу УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл маргааш Багахангай дүүрэгт ажиллаж тойргийнхоо сонгогчидтой уулзах бол лхагва гарагт Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллах юм байна. Тэрбээр тус цэг дээр амьдардаг иргэдийн амьдрал нөхцөл байдалтай танилцах гэнэ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (17)