Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Одоогоор ямар шалтгааны улмаас үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болсон нь тодорхой бус байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Өөрийнх нь хүсэлтээр” чөлөөлж байгаа бөгөөд өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн аж.
Тэрээр, өмнө нь ТӨХ-ны даргаар ажиллаж байсан бөгөөд 2013 оны нэгдүгээр сард албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан юм. Гэвч тухайн үед ажлаасаа үндэслэлгүй халагдсан хэмээн шүүхэд хандаж, Төрийн өмчийн хорооны даргаар 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр томилогдсон билээ.
Сэтгэгдэл (8)