Эрүүгийн хэргийн шүүхээс албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн ялтныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.4 дэх заалтын дагуу Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ хамтарсан гурван талт гэрээг 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан.
“Сүхбаатар Дэвшил” ОНӨААТҮГазарт “Эрүүгийн хууль”-ийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Д.Б нь 300 цаг, С.О 260 цагийн албадан ажил хийлгэх ял оногдуулсныг гэрээний дагуу хог тээвэрлэлтийн ачигчийн ажлын байраар хангаж байна.
“Сүхбаатар Дэвшил” ОНӨААТҮГазар нь 2015 онд нийт 4 иргэнд албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн ялтныг ажлын байраар ханган ажилласан байна.
Сэтгэгдэл (1)