Манай улсын төрийн байгуулагууд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг дурын компанийн санал болгосон үнээр авдаг байсан бол удахгүй цахимаар худалдан авдаг болох нь. Худалдан авах ажиллагааны газар цахим дэлгүүр нээх аж. Ингэснээр төсөв хэмнэхээс гадна дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг төрийн байгууллагуудын хэрэгцээнд худалдан авах боломж бүрдэнэ гэж албаны хүмүүс онцоллоо.
Уг системийг энд онд багтаан нэвтрүүлэх бөгөөд Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа аж.
Эхний ээлжинд төрийн байгууллагуудаас багагүй хөрөнгө “татдаг” шатахуун, бичгийн цаас, принтерийн хор, компьютер гэсэн дөрвөн бүтээгдэхүүнийг цахим дэлгүүрээс санал болгох юм байна. үүний тулд байгууллагууд тэдгээр бүтээгдэхүүнүүдэд хичнээн төгрөг зарцуулж байгаа болон эрэлт, нийлүүлтийн судалгааг хийж байгаа гэлээ.
Судалгааны ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендер зарлахад “Mirim consult” компани шалгарч, энэ сарын эхээр ажлаа эхэлжээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)