Их Британид өчигдөр ерөнхий сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэллээ. Бүх нийтийн сонгууль тавдугаар сарын долоонд болох юм. Ерөнхий сайдын суудал өнөөгийн ерөнхий сайд Дэвид Камерон, сөрөг хүчний Лейборист намын тэргүүн Эд Милибэнд нар хүчтэй өрсөлдөж байгаа юм.
Мөн Найжел Фараж тэргүүтэй Тусгаар тогтнолын намын нэр хүнд хурдацтай өсч байгааг салбарын шинжээчид тэмдэглэжээ. Тэрээр Лондоныг Европын холбооноос хамааралгүй байлгах ёстой гэсэн асуудлыг хөндөж байна.