Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Д.Бадрахыг хууль бусаар алт олборлосон хэргээр шалгаж байна. Түүнийг мөн хууль бусаар мод бэлтгэсэн хэргээр давхар шалгаж байгаа билээ. Д.Бадрал нь хувьдаа “Шинэ Бадрах” компанитай бөгөөд тус компани нь Ерөө, Шарын гол сумын заагт Могойн гол орчмын газрыг хөрсөөр нь эргүүлсэн гэнэ. Ингэхдээ огт зөвшөөрөлгүй ажилласан ба тус газарт сурын талбай байгуулж өгнө хэмээн амалж байснаа огт хэрэгжүүлээгүй байна. Тэрбээр мөн Сэлэнгийн их ойн 4470 шоо метр нойтон модыг хууль бусаар огтолсон хэрэгт холбогдоод байгаа юм.
Сэтгэгдэл (7)