Төрсөн ах нь дүүгийнхээ аминд хүрсэн аймшигт хэрэг Төв аймгийн Зуунмод суманд гарчээ. Тодруулбал, энэ сарын 21-ний өдөр тус сумын тавдугаар хороо “Шинэ хороолол”-д оршин суух 26 настай эрэгтэй Т-гийн амийг 29 настай эрэгтэй Б хөнөөсөн байна. Тус хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж.
Төрсөн дүүгээ хөнөөх болсон шалтгаан нь гэр бүлийн маргаанаас болсон байна.