Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 188 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 108 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Хорих 401, 411 дүгээр ангийн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж худалдах шийдвэр гарчээ. Үүнтэй холбогдуулан дуудлага худалдааг 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн өмчийн хороон дээр зохион байгуулахаар болсон байна. Дуудлага худалдаагаар олсон мөнгийг Төвлөрсөн хорих ангийг барих ажилд зарцуулах аж.