Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх хөлийн хуруугаа тайруулжээ.
Тэрбээр ганц худагт хоригдож байгаад биеийн байдал нь хүндэрч өнгөрсөн оны 10 дугаар сард суллагдсан билээ. Түүнээс хойш эмнэлэгт хэвтэж байгаад саяхан хуруугаа тайруулсан байна. Эмч нар түүний хурууг тайрахаас өөр аргагүй гэжээ.
Л.Гансүх нь сүүлийн нэг жил Солонгосын эмнэлгийн хяналтад байсан бөгөөд гурван сар тутамд үзүүлж өвчнөө хянадаг байж. Гэтэл "Нүүрс" хөтөлбөрийн асуудлаас болж шоронд орсноос хойш хяналтандаа явж чадахгүй байсаар өдийг хүрчээ. Түүний тайрсан хурууг нь шинжлүүлэхээр болжээ.
Т.Сар
Сэтгэгдэл (7)