"БЗД-ийн наймдугаар хороо ГССҮТ-д гэмтсэн хүн ирж хэвтлээ" гэсэн мэдээллийн дагуу очиж шалгахад “Тун-Фарм” эмийн үйлдвэрт ажилладаг БЗД-ийн 4 хороонд оршин суух 59 настай эрэгтэй Ж гэгч хуруугаа тасдуулсан байдалтай байсан уг хэргийг шалгаж байна. Тэрбээр ажлаа хийж байх үедээ үйлдвэрийн анхдагч савлагааны тасдагч хутганд зүүн гарын долоовор, дунд, ядам хуруугаа тасалжээ. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байнa. Манай улсад хөдөлмөр аюулгүй байдал сахиагүйгээс үүдэлтэй үйлдвэрийн ослууд ихээр гарч энэ мэт хүмүүс амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна.
Д.Ундрах /24tsag.mn/