Улаанбурхан өвчин бүртгэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа шуурхай хурал зохион байгууллаа.
Хуралд Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, ХӨСҮТ болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдийг оролцсон байна. Түүнчлэн дэд сайд тус хурлаар Улаанбурхан өвчний өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээтэй дэлгэрэнгүй танилцжээ.
Тэрбээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болох өвчний тандалт, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, орны зохицуулалтын талаар мэргэжлийн байгууллагуудад нарийвчилсан үүрэг, даалгаврыг өгч, өдөр тутам хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байхыг үүрэг болгов.
Мөн Улаанбурхан өвчний вакцин, оношлуур, эмч мэргэжилтний сургалт, хүн амд чиглэсэн сургалт сурталчилгааны талаар ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарсан уулзалт зохион байгуулсан байна.
Б.Энхжин