Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчний өвчлөл буурчээ. Харин Багахангай дүүрэгт нэмэгдсэн байна.
Нийт өвчлөгсөдийн 80 орчим хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа аж.
Эрүүл мэндийн байгууллагуудын амбулаторийн үзлэгт 85041 хүн хамрагдсанаас 4192 хүн томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас нэг хувиар буурсан байгаа юм.
Б.Энхжин