Алба хаагчийн сахилга хариуцлага, ажлын үр дүн, албаны бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн нийт алба хаагчдын дунд "Сахилгын зөвлөгөөн"-ийг зохион байгууллаа.
Сахилгын зөвлөгөөнийг нээж хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогтбаатар үг хэлж алба хаагчид сахилга зүйн зөрчилгүй хамт олон болох талаар санал хүсэлтээ нээлттэй ярьж сахилгын зөрчил гаргасан алба хаагчид хамт олныхоо өмнө зөрчил гаргахгүй ажиллах талаар үүрэг амлалт авч ажиллаа.