Монгол Улс зуны цагийн хуваарьт шилжсэнтэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос цагийн ялгаварт электрон тоолууртай цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн хэрэглээг тооцох тарифын хугацаанд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ. Өөрчлөлтийн хувьд айл өрхийн өдөр шөнө, үйлдвэр, аж ахуйн нэгжийн өдөр, орой, шөнийн хэрэглээний тарифыг мөрдөх хугацааг нэг цагаар урагшлуулсан ба энэхүү шийдвэрийг жил бүр улс даяар зуны цагийн хуваарьт шилжсэний дараа буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 1 хүртэл мөрдөж, харин хүйтний улирлуудад өмнө нь мөрдөж байсан цагт шилжүүлэх юм байна.
Харин манай улсын цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллагуудад цагийн тоолол шилжих бүрт буюу жилд хоёр удаа хэрэглэгчдийн ая тухыг алдагдуулан тоолуурыг нь салгах, угсрах, тарифын цагийг өөрчлөн програмчлах нөхцөл үүсэх тул шаардлагатай ажлын зардал, хүн хүч, цаг хугацааг хэмнэх үүднээс ийнхүү тарифт тоолуурын цагийг өөрчилжээ.