УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганд бэлтгэхийг Тамгын газарт даалгажээ. Хаврын чуулган ирэх даваа гаригт нээлтээ хийж долдугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Чуулганаар 33 асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтын тухай хууль, Казиногийн хууль зэрэг багтаж байгаа юм.
Т.Хулан