Сайншанд -Улаанбаатар чиглэлийн суудлын 285-р галт тэргэнд зорчиж явсан Баянзүрх дүүргийн 24-р хорооны М гэгч нь гар утсаа алдлаа гэсэн гомдол мэдээллийг төмөр замын цагдаагийн хэлтэст өгчээ. Улмаар тус хэлтсийн ахлах ахлагч Х.Сайхнаа, Б.Батнаран нар шалгахад Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р багт оршин суух гэгч Г гэгч нь хулгайлсныг илрүүлэн Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/