Асар хүчтэй супер хар шуурга Маясак Номхон далайн баруун хэсгээс Филиппинийг чиглэлээ хэмээн Ус цаг уурын агентлагаас анхааруулжээ.
Маясак хар шуурга нь Номхон далайн Гуам арлын зүүн өмнөд хэсэгт орших Микронесиа муж улсыг өнгөрсөн амралтын өдрүүдэд дайрсан байна. Хар шуурганы улмаас арлын мужид хур тунадас ихээр оржээ. Шуурганаар хүний амь эрсдээгүй боловч барилга байшингуудын дээвэр урагдсан, шон нурсан гэх мэт хөнгөн эвдрэлүүд гарсан гэлээ.
Цагт 320 км-ийн хурдтай Маясак хар шуурга нь өнөөдөр 12 мянган хүн амтай Яап арлуудыг дайрна хэмээн хүлээгдэж байна. Үүний дараа буюу ирэх ням гаргаас даваа гаргийн хооронд Филиппиниг дайрна хэмээн Гуам арал дахь АНУ-ын Цаг уурын албанаас мэдээлжээ.
Маясак хар шуурга Филиппинийг дайрах үед цагт 195-240 км-ийн хурдтай байна хэмээн таамаглаж байна. 48 сая хүн амтай Филиппиний арлуудад хар шуурганаар олон мянган хүн амиа алддаг билээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)