БЗД-ийн нутаг дарь эхийн буудлын замд "Автобус-3" ХХК-ны "Daewoo bus-106" маркын автобусны жолооч Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Т.Марк, Т.Королла, Т.Приус маркын автомашинуудыг мөргөж зам тээврийн осол гаргажээ.
Хүүхдүүд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байна. Эцэг эх, асран хамгаалагчтайгаа замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртөж байгаа нь хүүхдэдээ тавьж буй хараа хяналт суларсан, хайхрамжгүй байдал буруу, үр хүүхдэдээ үзүүлж буй эцэг эхийн үүрэг оролцоо хангалтгүй байна.
Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагын инженер, механик, бааз байгууллагын дотоод үйл ажиллагаа, дэг журам хангалтгүй байгаагаас зам тээврийн осолд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобусны жолооч нар холбогдсоор байна. Автобус-3 ХХК-ны хувьд тухайн тээврийн хэрэгслийг өглөө ажилд гарахын өмнө шалгах механик нь тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдал, бичиг баримт, өглөөний гаралтыг хангалтгүй шалгаж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолоочийг ажилд гаргасан нь зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн. Цаашид зам тээврийн ноцтой осол, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд Нийслэлийн тээврийн газар онцгой анхаарах хэрэгтэй байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)