Машины дугуй түгжих болон ачих асуудлаар ШӨХТГ болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар хоёр өөр байр суурийг илэрхийлж буй.
Ингээд тэдний байр суурийг 24VS24 өөр онцолж байна.
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан | НИТХ-ын зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо |
Нэгдүгээр эгнээнд зогссон машиныг ачихдаа 70-80 мянган төгрөгөөр зөөж шилжүүлэх тушаал нь хууль бус байсан. Яагаад гэвэл хуулиар Замын цагдаагийн ерөнхий газрын дарга татвар хураамжийг тогтоох эрхийг олгосон байхад Нийслэлийн Засаг даргаас захирамжийг гаргаж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга тушаал гаргаад үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг. Үүний дараа Замын цагдаагийн газраас 2014 оны арваннэгдугээр сарын 20-ны өдрөөс үнийн дүнг 55000 төгрөг байхаар тогтоож өгсөн байдаг. Хувийн компаниуд дур мэдэн ачдаг асуудал байгаа. Эхлээд Замын хөдөлгөөний улсын байцаагч тухайн авто тээврийн хэрэгсэлд үзлэг хийж зөөж шийдвэрлэх тухай дугнэлт гаргасны үндсэн дээр хувийн компаниуд ачих ёстой. Энэ зөрчлийг арилгуулах тухайд Цагдаагийн Ерөнхий газарт шаардлага хүргүүлсэн. 70-80 мянган төгрөгөөр зөөвөрлөлт хийж эхэлснээс хойш нийт 647 сая 710 мянган төгрөгний хохирлыг иргэдэд учруулжээ. Нийтдээ 9230 тээврийн хэрэгслийг хууль бусаар ачсан. Тэгэхээр эдгээр ашиг сонирхол нь зөрчигдсөн хумүүс хуулийн дагуу нэхэмжлэл гаргах, хохирлоо барагдуулах бүрэн эрхтэй. Үүнийг шүүхийн журмаар шийдвэрлэнэ. Хуулиар олгогдоогуй эрх эдэлж Нийслэлийн өмчийн газар дур мэдэн үнэ тогтоосон байгаа. Өрсөлдөөний тухай хуульд заасныг үндэслэн зөрчил арилгуулах улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэх, зөрчил гаргасан этгээдийн дээд шатны байгууллагад зөрчлийг арилгахыг үүрэг болгох саналыг хүргүүлэх, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах арга хэмжээ авах талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлэх, зөрчил гаргасан албан тушаалтнуудад Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулахаар болсон. Удаан хугацаанд иргэдийн халааснаас мөнгө суйлж байсан дээрх хууль бус үйлдлийн талаар тодруулахад НИТХ-ын тэргүүлэгчид нь хууль тогтоомж зөрчиж, журам батлан гаргах замаар тээврийн хэрэгслийн дугуйг түгжих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгож, төлбөр хураалгасан. Нийслэлийн Засаг дарга нь “3амын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т хууль тогтоомж зөрчиж, тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх үйл ажиллагааг явуулах, төлбөр хураамж авах эрх олгосон зэрэг үйлдэл нь тус тус Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага аж ахуйн аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, эрх олгох, бүртгэл явуулах, төлбөр, хураамж авахыг хориглоно. 13.2-д Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 13.2.7-д. Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн гэж заасныг тус тус зөрчсөн байна. |
Нутгийн өөрөө удирдах байгууллага нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дагаж мөрдөх хэм хэмжээний актыг батлан гаргах бүрэн эрхтэй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, засаг захиргаа нутаг дэвсгэрийн үндсэн нэгж түүний удирдлагын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор олгогдсон байдаг. Эрхийнхээ хүрээнд НИТХ уг асууддыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Энэ акт нь Замын хөдөлгөөний дүрэм болон бусад холбогдох хуульд үвдэслэн гаргасан баримт. Иргэдийн хурлын тогтоол шийдюр хууль тогтоомжид нийцсэн хэлбэрээр гарч буй учраас хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчлэх ёстой. Нийслэлийн хэмжээнд энэ хууль дүрмийг сахиулах, журмыг биелүүлэх үүрэгтэй. Олонхийн эрх ашгийн төлөө хийсэн үйлдэл. Энэ шийдвэрийн зөв бурууг нь хоёр байгууллага хэлэлцэх эрхтэй. Эхлээд тухайн хурал өөрөө уг асуудлыг эргэн харж Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг хэлэлцэх ёстой. Хоёрдугаарт, захиргааны хэргийн шүүхэд хандаж гарсан маргаан эцэслэн шийдэгдэж гэмээнэ нь энэ тогтоолыг хүчингүй болгох талаар ярих ёстой. Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж зарим аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгосон гэсэн үндэслэлээр ШӨХТГ НИТХ-ыг буруутгасан байна билээ. Бид ямар нэг байгууллагад давуу эрх олгож, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн юм байхгүй. Ямар ч аж ахуйн нэгж энэ үйл ажиллагаанд оролцох эрхтэй. Үүний дагуу өөрийн байгууллагын мэдээллээ өгч, Замын хөдөлгөөний удирдлагын төв түүгээр дамжин нийслэлийн Замын цагдаагийн газар уг асуудлаа шийдвэрлүүлээд гэрээ байгуулсан. Нийслэлийн Засагдарга НИТХ-ын тогтоолын дагуу зориулалтын чирэгч авто машин хэрэглэн тээврийн хэрэгслийг зөөж тээвэрлэх хураамж авах тухай 2013 оны А/769 дугаар захирамж гаргасан. Энэ захирамж нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 29.9, 39.1 дахь хэсэгт заасан заалтын хурээнд гарсан байгаа. Дээр нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан аймаг нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд гарсан захирамж. 15.1-д аймаг, нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах энэ хэр хэмжээнийхээ хүрээнд харьяа байгууллагадаа үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг олгосон. Хууль эрхзүйн үндэслэлтэй журам. ШӨХТГ- аас хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийслэлийн Засаг даргын захирамжийг хууль бус байна гэж байгаа нь буруу. Үүнийг зөвхөн дээд шатны байгууллага хүчингуй болгох эрхтэй. Тиймээс уг шийдвэр хүчин төгөлдөр байх бөгөөд өмнө нь машинаа ачуулсан жолооч нар мөнгөө авах эрхгүй. Одоогоор Монгол Улсын хэмжээнд явж байгаа нийт авто машины 60 гаруй хувь нь Улаанбаатарынх бөгөөд сүүлийн гурван жилд нийслэлийн машины тоо хоёр дахин нэмэгдсэн. 2005 онд 60 гаруй мянган машинтай байсан бол өнөөдөр 480 мянган машин хөдөлгөөнд оролцож буй. Үүнээс үудэн замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, осол аваар иргэдийн бухимдлыг төрүүлэх болсон. Энэ бүгдэд хэм хэмжээ хэрэгтэй гэдгийг гэдэг үүднээс дээрх журмыг хэрэгжүүлж байгаа юм. |
Сэтгэгдэл (21)