Европын холбоо, Чехийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Каритас Чех” байгууллага “Монголын хорих байгууллагуудад хүний эрх болон ардчиллыг хөгжүүлэх, иргэний нийгмийг дэмжих” төсөл хэрэгжүүлжээ.
Гурван жил хэрэгжүүлсэн уг төслийн үр дүнг өчигдөр хэлэлдлээ. Үүний хүрээнд ял эдэлж буй хүмүүсийн хүний эрхийн нөхцөл, өнөөгийн байддыг анх удаа судалж, тайлан гаргажээ. Манай улсын хэмжээнд 25 хорих анги, 40 хорих байр байдаг. Тэдгээрээс 23 хорих анги судалгаанд хамрагдсаны 21 нь зориулалтын бус барилгад үйл ажиллагаа явуулж байгаа аж. Нийт барилгын 22.5 хувь нь ашиглалтад ороод 50-аас дээш жил болжээ. Хорих ангиудад ялтнуудыг гэмт хэргийн төрөл, давтан болон анх хоригдож байгаа зэргээр нь ангилан өөр өөр өрөөнд байрлуулдаггүй, зөвхөн хувь хүний үнэлэмжээр хуваарилж байгаа нь судалгаа явуулсан хүмүүсийн анхаарлыг татжээ.
Энэ нь ялтнуудын хүмүүжил төлөвшил, зан суртахуунд нөлөөлөхөөс гадна хүний эрх зөрчигдөх үндэс болж байна гэж тэд үзэж байгаа аж. Мөн хоригдлуудын ундны ус нь эрүүл ахуйн чанарын шаардлага хангахгүй, эмч, эм тариа дутагдалтай, ял эдэлж буй хүмүүсийг суллагдсаны дараа хэрхэн амьдрах төлөвлөгөө боловсруулахад нь хорих байгууллагын удирддага, алба хаагчид анхаарч ажилладаггүйг шүүмжилсэн юм. Тиймээс ял эдэлж буй хүний эрхэнд анхаарал хан- дуулах талаар зөвлөмж гаргажээ. Энэ тухай “Хорих байгууллагын нөхөрлөл” ТББ-ын захирал маргарет Карригаас тодруулахад НҮБ-аас баталсан Хоригдуултай харьцах наад захын жишиг дүрэм”-д заасны дагуу хоригдлуудыг ангилан байршуулдаг болох, зөвхөн ялтнуудад зориулсан FM ажиллуулах, 24 цагийн турш ундны ус уух нөхдөлөөр хангах хэрэгтэй” гэв.
Сэтгэгдэл (1)