Иргэн О-нь Багануур дүүрэгт "Гүн галуутын Оюун Эрдэнэ" ТББ-ын тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа 2012 оны 05-р сарын 01 ний өдрөөс эхлэн "Анхны алхам", 07-р сарын 1-нээс "Хамтдаа хөгжье" гэсэн төсөл хэрэгжүүлжээ.
Төслүүд "амжилттай" болж, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1-р хороо 38-р байранд "Өү Си Эй Ти" ХХК-ийг үүсгэн байгуулж, 2014 оны 06-р сараас эхлэн иргэдийг орлоготой хуримтлалтай болгох нэрийдлээр "Мөнгөн бороо" төсөл, иргэдийг орон сууцтай болгох зорилгоор "Мөнгөн харш" зэрэг төслүүдийг хэрэгжүүлж, сүлжээний маркетинг явуулж, давхардсан тоогоор 2284 иргэнээс, 350.0-1000000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.
Иймээс иргэд та бүхэн дээрх аргаар сүлжээний бизнес явуулах нь хуулиараа хориотой байдаг тул иргэд энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
2015 оны 04-р сарын 20-нйи өдрийг хүртэл "Гүн Галуутын Оюун-Эрдэнэ" ТББ-аас хэрэгжүүлсэн дээрх төслүүдэд элсэж хохирсон иргэдийг бүртгэж хохирогчоор тооцож байцаах ажиллагаа явагдаж байгаа тул та бүхэн тус хэлтэст хандаарай.
Д.Ундрах /24tsag.mn/