Сүүлийн өдрүүдэд бяцхан сири охины гэрэл зураг интернэт ертөнцөд вирус мэт тархжээ. Туркын гэрэл зурагчин Осман Сагирль дөрвөн настай охин Ади Худягийн зургийг өнгөрсөн 12 дугаар сард авсан байна.
Тэрээр Сирийн дүрвэгсдийн хуаранд дарсан зурагтаа ийм тайлбар хийжээ. “Миний дуранг охин зэвсэг гэж бодсон бололтой. Дарсан зургаа хараад түүнийг хичнээн их айсныг ойлгосон. Охин амаа жимийж, гараа өргөсөн байсан. Бас түүний нүд айдсаар дүүрсэн байсан” гэжээ.
Ади Худя охин Туркын хилийн ойролцоох хуаранд ээж болон хоёр эгчтэйгээ амьдардаг аж. Тэд Сирийн дайнаас зугтаж орон гэрээ орхин, Атмений дүрвэгсдийн хуаранд ирсэн байна. Охины аав 2012 онд Хамас хотод болсон халдлагын үед амь насаа алджээ.
Зургийн аппратаас айсан бяцхан охины зураг дайн байлдааны дунд зовж буй олон сая хүүхдийн илэрхийлэл болжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (4)