Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө гэх мэдээлэл өгсөн. Гэтэл түүнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн бус алжыг нь хүчээр булаасан тухай эх сурвалж мэдээллээ.
Учир нь ТӨХ-ны дарга Ц.Нанзаддоржоос энэ тухай “Би ажлаа өгөх тухай өргөдөл гаргаагүй” гэсэн байна. Мөн ажлаа авснаас хойш хоёрхон сарын хугацаанд өөрийг нь юуны учраас чөлөөлөх гэж буй тухай ямар нэгэн мэдээлэлгүй байгаагаа хэлжээ. Мөн эх сурвалжийн мэдээлснээр Ц.Нанзаддорж ажлаа өгөхгүй хэмээн тамгаа аваад ажлын байрандаа очихгүй зугтсан байна.
Ц.Нанзаддорж өмнө нь ТӨХ-ны даргаар ажиллаж байсан ч 2013 онд албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан юм. Тухайн үед үндэслэлгүй ажлаас халсан хэмээн шүүхдээд ялсан тул энэ оны нэгдүгээр сард ажилдаа дахин томилогдоод байсан юм.
Түүнийг гэнэт яагаад ажлаас нь халах гээд байгаа шалтгаан олон нийтийн анхаарлыг их татаж байна. Эх сурвалжийн хэлснээр түүний оронд ирэх ТӨХ-ны шинэ даргаар ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн хүнээ тавих гэж байгаа гэсэн сураг гарчээ.
Д.Идэр
www.24tsag.mn
Сэтгэгдэл (6)