ОХУ-ын сөрөг хүчний удирдагч агсан Борис Немцовыг өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд гадаа гудамжинд зугаалж явахад нь халдаж буудан хөнөөсөн. Тэрээр хэрэг явдал болох үед загвар өмсөгч 23 настай Украин бүсгүй Анна Дурицкаятай зугаалж явсан билээ. Тэгвэл Б.Немцовын аллагын хэрэгт сэжиглэн байцааж буй хүмүүсийг түүний үхлийн цор ганц гэрч болох Анна Дурицкаяагаар таниулахаар болсон байна.
Тиймээс холбогдох албаныхан хэргийн талаар мэдүүлэг өгөөд буруугүй хэмээн нотлогдож нутаг буцсан Анна Дурицкаяаг Киевээс Москва хотын шоронд авчирч, мөрдөн байцаах ажиллагаанд оролцохыг шаардсан байна.
Оросын сөрөг хүчний хамгийн хүчтэй удирдагчийг хөнөөсөн хэрэгт Заур Дадаев, Анзор Губашев, түүний дүү Шадид Губашев, Хамзат Бахаев болон Тамерлан Эскерханов гэсэн чечень гаралтай таван хүнийг сэжиглэн баривчлаад байгаа юм. Эдгээрийн дундаас Заур Дадаев сөрөг хүчний удирдагч Немцовыг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч түүнийг дарамталж ийм мэдүүлэг өгүүлсэн хэмээн няцаасан билээ.
Үхлийн цор ганц гэрч Анна Дурицкаяаг сэжигтнүүдийн царайг харсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Мөн тэрээр талийгаачтай дотно холбоотой байсан тул дээрх хүмүүсийн тухай хэрэг болохуйц мэдээлэл байж магадгүй хэмээн таамаглаж байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)