УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өнөөдөр Цагаан даваа, Улаанчулуутын хогийн цэгийн үйл ажиллагаатай танилцав. Тэрээр танилцах ажилтай холбогдуулан хогийн цэгт дахивар буюу дахин боловсруулах боломжтой хог цуглуулдаг иргэдтэй уулзаж, амьдардаг сууцаар нь зочиллоо.
Ц.Оюунгэрэл гишүүн “Хог хаягдлыг дахин боловсруулах хууль”-ийн төсөл боловсруулж, их хуралд өргөн барихаар төлөвлөж байгаа аж. Тиймээс нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцахаар шийдсэн байна. Тэрээр хогийн цэгийн мэргэжилтнүүдээс ямар ямар асуудлуудад эрх зүйн орчинг бүрдүүлж өгч, хуульд оруулах шаардлагатай талаар санал бодлыг нь хуваалцсан юм.
Мөн “Зөв амьдрах ухаан” ТББ-ын үйл ажиллагаатай танилцаж, тухайн газарт нийгэмшиж буй иргэдтэй уулзаж сэтгэлийн дэм өглөө.
Дахивар бүтээгдэхүүн түүдэг иргэд санаа бодлоо илэрхийлж, тулгамдсан буй асуудлаа өгүүлэв
“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад өөрийн бичсэн номнуудаа дурсгав.
Б.Энхжин
Сэтгэгдэл (4)