2015.4.2, Пүрэв гараг / Билгийн тооллын: 13
Хаврын дунд шарагчин туулай сар
Бага морь одтой, шар бич өдөр
Аргын тооллын: 2015.4.2, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 06.39-19.21
Үс засуулбал: Жаргал ирнэ
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ.