БНХАУ Азийн Дэд бүтцийн хөрөнгө орлуулалтын банк байгуулсан нь дэлхийн эдийн засагт өргөн цар хүрээнд нөлөөнө гэдэг утгаараа олон улсын анхаарлыг татаж байна. Энэхүү банкинд томоохон улс орнууд элсэн орж байгаа юм. Тэдний нэгэн адил БНАСАУ ч Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд гишүүнээр элсэх хүсэлт гаргажээ.
Харин БНХАУ-ын зүгээс энэхүү хүсэлтэд татгалзсан хариу өгсөн байна. Хятадын эрх баригчид татгалзаж буй шалтгаанаа олон нийтэд тайлбарлаагүй ч Хойд Солонгосын эрх баригчид энэхүү татгалзсан хариултад цочирдсоноо илэрхийлсэн байна.
Харин олон улсын шинжээчид Хятадын шийдвэрийг өөр өөрөө тайлбарлаж байна.
Нэгдүгээрт, Азийн хамгийн том санхүүгийн байгууллага болно гэж хүлээгдэж буй тус банкыг АНУ эсэргүүцсэн байр суурьтай холбон тайлбарлажээ. Учир нь АНУ банкны санхүүгийн ил тод байдал болон засаглалын хэм хэмжээнд эргэлзээтэй байгаа тухайгаа удаа дараалан мэдэгдэж байсан юм. Түүнчлэн АНУ тэргүүтэй барууныхан БНХАУ-ыг Хойд Солонгосын хамсаатан хэмээн харддаг тул хүсэлтийг хүлээн авах нь уг шүүмжлэлийг улам тодотгох шалтаг болох байсан гэжээ.
Хоёрдугаарт, НҮБ болон олон улсын хамтрал Хойд Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбогдуулан тус улсад хориг тавьсан явдал юм. 1997 онд Олон улсын валютын санд гишүүнээр элсэх Хойд Солонгосын саналыг мөн иймэрхүү шалтгаанаар хүлээж аваагүй аж.
Г.Үжин