УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцын талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт асуулга хүргүүлжээ. Тус асуулгад “Улаанбаатар хотод 2012 оны 8 дугаар сараас хойш 2012, 2013, 2014 оны байдлаар иргэд удаан хугацаагаар оршин сууж байгаа оршин суурьшлын бүсийн газрыг уг иргэдэд нь өмчлүүлэхгүйгээр, аж ахуйн нэгжид илт давуу эрх олгон эзэмшүүлэх шийдвэр гаргасан газрын талаарх мэдээллийг гаргаж холбогдох арга хэмжээ авах шаардлагатай байна.
Түүнчлэн газар өмчлөл, нийслэлийн гэр хорооллуудыг дахин төлөвлөж дэд бүтэцжүүлэх, орон сууцжуулах зэрэг ажлын явцтай холбогдуулж доорхи мэдээллийг ирүүлэхийг хүсч байна” гэсэн байна. Асуулгын хариуг Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан хугацаанд бичгээр ирүүлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хүссэн байна.
Т.Энхэлээ