Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн Муза- 2015” наадам энэ жил 12 дахь удаагаа, ирэх тавдугаар сарын 17-23-ны өдрүүдэд болох юм.
Одоогийн байдлаар наадамд хот, хөдөө орон нутаг, олон улсаас нийт 47 бүтээлийг ирүүлээд байгаа бөгөөд тус бүтээлүүдийг хүүхдийн жүжиг, ганц хүний, драмын жүжиг, дуулалт жүжиг хэмээн дөрөв ангилан шүүнэ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ереван хотноо болсон Олон улсын театрын институтийн 34 дүгээр их хуралд тус байгууллагын Монгол дахь төвийн ерөнхийлөгч, ардын жүжигчин С.Сарантуяа, боловсролын хорооны тэргүүн, ардын жүжигчин төрийн шагналт Н.Сувд нар оролцож, “Гэгээн муза”-г олон улсын наадамд албан ёсоор бүртгүүлснээрээ энэ удаагийнх онцлогтой болох нь.
Түүнчлэн “Гэгээн муза” наадмын шүүгчээр “Би Эдип Пиаф байна” жүжгийн зохиолч Нина Мазур оролцохоор болжээ. Тэрбээр энэ үеэр ганц хүний жүжгийн зохиол хэрхэн бичих талаар зөвлөгөө өгөх гэнэ. Мөн Герман, Орос, Косово улсаас шүүгчид ирэх бөгеөд Швейцарь, БНХАУ, Уганда, Эстони, Косово, БНСУ- аас уран бүтээлчид оролцох аж. Мен энэхүү наадмын талаарх хэвлэлийн хурал энэ сарын 3-нд УДЭТ-т болох юм.