Европыг бараг бүхэлд нь дайрч байгаа Никлас хар салхи Герман, Австри, Швейцар, Их Британид гамшиг учруулсан тухай “CNN” мэдээллээ. Дээрх улсуудад нийтдээ есөн хүний Никлас салхинд өртөн амиа алдаад байна. Германд 7, Австри, Швейцарид 2 хүн нас барсан бол Их британид нэг хүн машин дээр нь мод унаснаас хүнд бэртжээ.
Хар салхи ургаа модыг үндсээр нь сугалан, байшингийн дээвэр, сүүдрэвчийг ховх татжээ. 190 км цагийн хүчтэй хар салхины цлмаас төмөр замын хөдөлгөөнөөс гадна Гамбургт 63, Майн дахь Франкфуртэд 150 нислэгийг цуцалсан байна. Мөн Мюнхенд төмөр замын буудлын дээвэр нурж магадгүй хэмээн хүмүүсийн нүүлгэн шижүүлжээ.
Никлас хар салхи цаашид Германы баруун нутгийг дйарч болзошгүй хэмээн цаг уурчид анхааруулж байна.
Г.Үжин