Лондон хотын төв хэсэгт газар дор цахилгааны түймэр гарсан тухай “BBC” агентлаг мэдээллээ. Түймрийн улмаас ойр хавийн 5000 хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.
Холборн метроны буудлын цахилгааны гэмтлээс үүдсэн галыг Лондон хотын гал унтраах анги удирдлагадаа авсан байна. Гэвч түймэр ойролцоох барилгуудад халдсан тул санаа амрах болоогүй гэлээ. Тодруулбал метроны буудалтай ойролцоо орших Кингсвэй төв замын хэсэгт ч түймэр хүрсэн аж.
Ойролцоох байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоосноор тус хэсэгт оршдог ресторан, кино театр зэрэг бизнесийн байгууллагуудын төлөвлөсөн олон арга хэмжээ бүтэлгүйтэхэд хүргэсэн байна.
Гал түймрийн дуудлагыг траншейны нүхнээс өтгөн хар утаа гарахыг харсан иргэд лхагва гаргийн шөнийн 12:30 цагт өгсөн гэлээ.
Одоогоор цахилгааны гэмтэл яагаад үүссэн тухай мэдээлээгүй байна.
Г.Үжин