Бразильд амьдардаг гурван ихэр эгч дүүс нэг өдөр, нэг цагт хуримласан тухай “Dailymail” мэдээллээ.
Хамгийн сонирхолтой нь 29 настай Рафела, Рочела, Тагине Бини нар нь нэг өндгөн эсний ихрүүд юм. Царай зүсээр ялгахын аргагүй эгч дүүс хуримандаа адилхан даашинз өмсөж, адилхан стилиэр үсээ янзалж, нүүрээ ч нэг загвараар будуулжээ. Ганцхан өөр өөр өнгийн цэцгийн баглаа барьсан нь найзууд, гэр бүлийнхэн, сүйт залууст нь тэднийг ялгах боломж олгосон байна.
Сүйт залуус нь цаашид эхнэрээ ялгахгүй байхвий гэхээс хэмгийн их эмээж байгаа хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)