ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хоригдож буй Г.Сарангэрэл маргааш суллагдахаар болжээ.
Тэрбээр өнгөрсөн 3 сарын 20-нд суллагдах байсан ч батлан даалтад гарсан хугацаагаа тооцуулснаар ийн маргааш суллагадаж таарч байгаа юм.
Г.Сарангэрэл маргааш өглөө 10-11 цагийн хооронд ШШГЕГ-ын харъяа 407-р ангиас суллагдах аж. Энэ талаар түүний өмгөөлөгч Г.Батбаяраас тодруулахад "Маргааш суллагдана" гэв.
Тэрбээр хар тамхины хэргээр Улсын дээд шүүхээс 1 жилийн хорих ял сонссон юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (5)