"Босоо хөх Монгол" бүлгэмийн гурван залуу өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд бидний зорилго болох байгаль орчны төлөөх тэмцлийг буруутгаж, нэр хүндэд халдаж, худал гүтгэсэн мэдээлэл цацсан дараах хүмүүсийг шүүхэд өгөхөөр болсон гэв. Үүнд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн М.Зоригт, Л.Эрдэнэчимэг, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь болон “Ногоон хас” ТББ-ын тэргүүн М.Бямбадорж нарыг дурджээ.
Тэдгээр залуус "Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 28-ны өдөр Бурхан халдун ууланд гарч тахилга үйлдэж байх үеэр Өвөрмонгол, Хятад, Монгол залуустай таарсан юм. Тэгээд тэнд байсан монгол залуус хятадуудыг сөгдүүлсэн байхад биднийг ийм үйлдэл хийлээ хэмээн цахим сүлжээнд тавьж байгаад хамарсаж байна. Энэ нь бидэнд сөргөөр тусаж байна. Иргэд үүнд буруу ойлголттой үлдлээ. Бид үүнд л их бухимдаж байна. Ялангуяа 14-15 насны өсвөр үеийн залуус эсрэг бодолтой байгаад их харамсаж байна” гэжээ.
Дуулим
Сэтгэгдэл (7)