Сонгинохайран дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 97 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг очиход хураалттай 4 ханатай гэрийн унь, тооно шатаж байсныг унтраасан байна.
Мөн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг очиход айлын хашаанд 4х7 хэмжээтэй өвлийн сууцны дээвэр шатаж байсныг унтраажээ.
Хоногийн хугацаанд гал түймрийн улмаас гэр 1, цахилгааны самбар 1, байшин 1 шатсан удаагийн дуудлагыг тус тус хүлээн авсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/