Аливааг гоёчилж, нэмж чимж яриад байдаггүй дуучин Б.Сарантуяагийн үг, үйлдэл хэзээд сонин байдаг. Хаана ч, хэний ч өмнө Сараа Сараагаараа л байж чаддаг нь түүнийг онцгой нэгэн болгодог гэхэд хэлсдэхгүй. Нас хэдийнэ 40 гарч, хэдхэн хоногийн дараа 45 насныхаа төрсөн өдрийг сонсогч фенүүдтэйгээ тэмдэглэх гэж байгаа түүний сонирхолтой баримтуудыг дэлгэх гэж байна.
МУГЖ Б.Сарантуяагийн хайр сэтгэл болоод халуухан сексийн тухай үзэл бодол одоо ч эрчүүдийг гижигдэж, бүсгүйчүүдийн бардам чанарыг өдөөж өгдөг. Тиймээс ч энэ удаад дуучин Б.Сарантуяагийн хайр болон сексийн тухай хэвлэлүүдэд хэлсэн халуухан бөгөөд адармаатай үгсийг 24 баримтаараа онцолж байна.
1. Б.Сарантуяа: Би хайрыг амьдралыг даван туулах амин дэм гэж боддог.
“Сэрүүлэг” сонин 2009 он
2. Б.Сарантуяа: Амьдрал уран бүтээл хоёрыг яаж хайргүйгээр төсөөлөх билээ.
“Сэрүүлэг” сонин 2009 он
3. Б.Сарантуяа: Хайртай хүнээс болиход 45 хоног л хэрэгтэй.
“Ирмүүн” сэтгүүл 2012 он
4. Б.Сарантуяа: Сайхан залуутай, сайхан нөхцөлд учрах л хэрэгтэй.
“Ирмүүн” сэтгүүл 2012 он
5. Б.Сарантуяа: Дуугаа болиод эр хөөцөлдсөн бол би хамгийн гайгүй хархүүтэй гэрлэчих сүйхээ байлаа.
“Ирмүүн” сэтгүүл 2012 он
6. Б.Сарантуяа: Секс хийж байхад нас ерөөсөө хамаагүй.
Baabar.mn 2012 он
7. Б.Сарантуяа: Агуу хайр бие биенээ холоос л хайрладаг. Ойрхон байвал агуу шинж нь алдарчихдаг. Тийм болохоор тийм хүмүүсийг хамт амьдруулдаггүй байх.
“Ирмүүн” сэтгүүл 2012 он
8. Б.Сарантуяа: Би нөхрөөсөө сална гэдэг хатуу тоглоомыг 2001 оноос эхэлж амжилттай тоглож эхэлсэн.
“Ирмүүн” сэтгүүл 2012 он
9. Б.Сарантуяа: Эр хүнийг түшиж амьдарвал яадгийг нь бас үзмээр байна.
“Ирмүүн” сэтгүүл 2012 он
10. Б.Сарантуяа: Эрэгтэй хүнийг гүнзгий хайрлахгүй секс хийхэд хамгийн гоё секс болдог.
“Ирмүүн” сэтгүүл 2012 он
11. Б.Сарантуяа: Хайргүй хүнтэй бол спортын шинжтэй л секс хийнэ ш дээ. Нэг тийм бэртэгчин секс хийнэ.
“Ирмүүн” сэтгүүл 2012 он
12. Б.Сарантуяа: Би бас хөөрхөн хайранд умбачихсан эрх амьтан юм ш дээ, энэ ард түмнийхээ.
Wikipedia.org
13. Б.Сарантуяа: Хандив өгмөөр ч юм уу, хайрламаар байгаа бол хайр сэтгэлээ материаллаг үнэлэмжээр илэрхийлж байгаа бол би авна. Эмэгтэй хүн авах ёстой гэж боддог.
“Ирмүүн” сэтгүүл 2012 он
14. Б.Сарантуяа: Хайр сэтгэлээ зарж, арилжаа наймааны хэлбэрт аваачиж байгаа бол тэр жигшмээр явдал.
Ирмүүн” сэтгүүл 2012 он
15. Б.Сарантуяа: Миний 25-тай дурлаж байсан тэр үеийн дурлал, 36-тай байхдаа дурласан дурлал бол ер нь л адилхан.
Odno`s talk show 2013
16. Б.Сарантуяа::Эмэгтэй хүнд хайр дурлал зохидог зохидоггүй гэж байдаг.
Odno`s talk show 2013
17. Б.Сарантуяа: Учрал тохиол нь таарвал ахиад дурлана.
Zindaa.mn 2013 он
18. Үхмээр санагддаг дурлал гэж байдаг
Шударга.мн 2010 он
19. Хэдий тачаангуй, хэдий мэдрэмжтэй эмэгтэй байлаа гэж бодоход эрх ген, ээж гэдэг нөгөө нэг аймаар нийгмийн зүтгэлтэн гэдэг шиг хайртай имиж, дуучин, од гэдэг араншин намайг хааш нь ч хөдөлгөхгүй дарчихсан байдаг.
20. Миний бодлоор бол хүмүүс заавал их хурлын гишүүнтэй секс хийж байна гэж бодохгүйгээр хийдэг байлгүй дээ.
21. Би нэг шөнийн залуу шиг тэр залуутай өнгөрүүлж чадна.
22. Хамт байсан эрчүүдээс нь орондоо дуулж өгөхийн хүссэн эр нэг ч байхгүй.
23. Хувиа хичээсэн. Гимнастикийн шинжтэй сексийг хайргүй хүнтэй хийдэг.
24. Сексийг ч гэсэн илүү дутуу үггүй сайн хийдэг залууд дуртай.
Сэтгэгдэл (19)