Хятадын Шинжаан Уйгурын өөртөө засах орны нутагт Цельсийн 800 градус халуунтай шатаж байгаа нүх олдсон тухай “South China Morning post” сайт мэдээлжээ. Орон нутгийнхан байгалийн энэхүү хаяин үзэгдлийг “тамд орох хаалга” хэмээн нэрлэсэн байна.
Урумч хотоос холгүй толгод дунд байх энэ галан нүхийг нутгийн тариачид олж илрүүлжээ. Нүдээр үзсэн хүмүүс газарт байгаа энэ нүхний ойрхон очиж болохгүй их халуун байсан гэжээ.
Хэр гүнзгий болохыг таамаглах аргагүй энэ нүхийг мэргэжилтнүүд газар дор шатаж байгаа нүүрсний орд гэж таамаглаж байна.
Энэ бүс нутагт 1970-аад онд нүүрс олборлож байгаад технологи зөрчсөнөөс болоод түймэр гарч олборлолтоо зогсоосон юм байна. Тэгэхээр шатаж байгаа нүүрснээс болоод энэ нутагт дахиад ийм нүх гарахыг судлаачид үгүйсгэхгүй байна.
Сэтгэгдэл (4)