Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт энэ сарын 13-ны өдөр 15.23 цагт хээрийн түймэр гарсан. Уг түймэр ширүүн салхины улмаас өчигдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт тархаж ноцтой аюул учруулжээ. Түмэнцогт сумын 1, 2 дугаар багийн таван айлыг шатаасан байна. Азаар хүний амь эрсдээгүй аж. Гэвч 30 гаруй мал шатсан гэх мэдээлэл байна.
Түймэр Тэс суманд мөн халдаж 10 орчим малчны гэр, 200 гаруй малыг шатаасан байна. Түүнчлэн 1000 гаруй мал халуудсан аж. Дээрх мэдээллүүдийг өгсөн орон нутгийн эх сурвалж “Шороон шуурга 12-14 мутр секунд хурдтай шуурч байна” гэлээ.
Хэнтий болон Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба, түймэр гарсан сумуудын иргэд, ОБЕГ-ын Аврах тусгай ангийнхан түймрийг унтраахаар ажиллаж байна.
Г.Үжин
www.24tsag.mn
Сэтгэгдэл (2)