Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Д.Цогтбаатар зохиомол хэргээр өөрийг нь гүтгэж, ялласан хэмээн үзэж НҮБ-д хандсан байна. Д.Цогтбаатарыг төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэм буруутай хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87.1-д зааснаар таван жил, 149.2-т зааснаар мөн хугацаагаар хорих ял оноосон. Үүнээс бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэргийг нь 2009 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэлтрүүлж, биечлэн эдлэх ялыг таван жил байхаар тогтоосон юм.
Сэтгэгдэл (4)